Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол боллоо
Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлж, хамгаалалтад авах ёслол өнөөдөр боллоо. Толгойтоос Амгалан хүртэл 20-30 минутад зорчих Улаанбаатар метро нийтдээ 14 өртөөтэй байх бөгөөд өртөө хоорондын зай нь 800-1500 метр байхаар тооцсон юм. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Драгон” авто вокзалын баруун талд Улаанбаатар метроны нэг өртөөг байгуулахаар тэмдэгжүүлж байгаа бол Улаанбаатар метроны эцсийн буудлыг Баянзүрх дүүргийн 10-р хороо Амгалангийн эцсийн буудлаас зүүн тийш төмөр замын гарам өнгөрөөд байгуулахаар тооцож ийнхүү тэмдэгжүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ