Туркт дахин үймээн самуун дэгдэв

img

  Таксим талбайд Туркийн цагдаа нар үймээн дэгдээгчидтэй дахин туллаа. Туркийн ерөнхий сайд Режеп Эрдоган эсэргүүцлийг дахин тэвчихгүй, хатуу арга хэмжээ авна гэсэн байр суурьтайгаа илэрхийлсэн ч хэнийг ч зогсоож чадсангүй. Өчигдөр цагдаа нар даралттай ус цацаж, нулимс асгаруулагч хийгээр хүмүүсийг тараахыг оролдсон аж. Хотын захиргааныхан 12 өдрийн өмнөөс эхэлсэн үймээний туг, дарцаг зэрэг хог хаягдлыг цэвэрлэх гэж байгаа хэмээн тайлбарлаж байгаа ч иргэд үүнд тэгтлээ үнэмшихгүй байгаа аж. Эрдоган парламентын өмнө үг хэлэхдээ “Бид акцийг зогсоохоос гадна алан хядагч, өдөөн хатгагчдыг шийтгэнэ. Гезийн цэцэрлэгт хүрээлэн зугаалгад зориулсан болохоос түрэмгийлэгчдэд биш” гэсэн юм. Гезийн цэцэрлэгт хүрээлэнд худалдааны төв байгуулахыг эсэргүүцэгчдийн цуглаан яваандаа Эрдоганы бодлогыг эсэргүүцэгчидтэй нэгдэн олныг хамарсаар байгаа юм. Өнгөрсөн хугацаанд таван хүн амь үрэгдэж хэдэн зуун хүн шархдан эмнэлэгт хүргэгдэж олон мянган хүн баривчлагдаад байна.  Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ