
Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 13.00 цагаас болно. Музейн барилгын асуудлаарх уг шүүх хурал МАН-ын хүсэлтээр дөрвөн ч удаа хойшлоод байгаа билээ.
Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй. Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ