БНСУ-ын ЭСЯ-ны нэрэмжит тэмцээн болно

img

БНСУ-ын Элчин сайд өөрийн нэрэмжит Таеквондогийн цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээ зохион байгуулахаар болжээ. Тэмцээн Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд энэ сарын 14-өөс 16-нийг дуустал үргэлжлэх аж.

Уг тэмцээний зорилго, ач холбогдолын талаар БНСУ-ын Элчингийн Боловсрол соёлын асуудал хариуцсан ажилтан Д.Минжбадгараас тодрууллаа.

Тэрбээр “Таеквондо нь Солонгосын өнө эртний түүхтэй тулааны урлаг юм. Солонгосын өвөг дээдэс биеэ эрүүл чийрэг болгохын зэрэгцээ оюун санаагаа хөгжүүлэхийн тулд таеквондогоор хичээллэдэг байжээ. Таеквондо нь олимпын албан ёсны төрөлд багтсан спортын нэг төрөл.

Тиймээс сүүлийн хэдэн жил уг спортыг сонирхогчдийн тоо нь өдрөөс өдөрт олширч байгаа. Иймд манай  ЭСЯ-аас  монгол хүүхэд, залуучуудын биеэ бялдрыг эрүүл чийрэг байлгахад ихээхэн хувь нэмэр оруулах зорилготойгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байна” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, доктор наук) холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-06-13