Солонгосын соёлын өдөрлөг болно

img

БНСУ-ын ЭСЯ-ны “Солонгосын соёлын өдөр” арга хэмжээ энэ сарын 16-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Хоёрдахь жилдээ болж буй энэ удаагийн өдөрлөг “Монгол Солонгосын эв найрамдал” сэдвийн дор зохион байгуулагдах аж.

Солонгосын соёлын өдрөөр монголчууд солонгосын соёл, үндэсний урлаг, уламжлалт тоглоом наадгайтай танилцах боломжтой юм байна.  Мөн энэ үеэр Солонгосын  KBS телевизээс зохион байгуулж байгаа K-POP World festival-д оролцох монгол оролцогчийг шалгаруулах ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэсолонгосууд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ирдэг нь но-той доо.2009онд Солонгосууд Элбэгдоржид авилгал өгөөд Дорнод аймагт 270000га газар авчихсан нь сая илэрч байна. Одоо бас авилгал өгөөд өөр юу авах гэж яваа бол доо.
2013-06-12