
Махачкалын “Анжи” клубын ерөнхий дасгалжуулагч Гүүс Хиддинк Парист ирээд байна. Тэрбээр “Пари Сен-Жермен” клубтэй гэрээ байгуулах хэлэлцээ хийж байгаа аж. “Анжи”-тай байгуулсан түүний гэрээ энэ зун дуусах бөгөөд үргэлжлүүлэн ажиллах санал тавиад байгаа ч хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
“Пари Сен-Жермен” зөвхөн ганцхан улиралд шинэ дасгалжуулагч авахаар зарласан юм. Гүүс Хиддинкээс гадна Лоран Блан, Роберт Манчини нар мөн яригдаж байгаа ч клубын удирдлага францаар ярьдаг дасгалжуулагч давуу тал болно гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ