
МУГЖ, дуучин Т.Баясгалангийн төрсөн өдөр өнөөдөр тохиож, 32 нас хүрч байна. Тэрбээр хорь гаруйхан насандаа гавьяат хэмээх цол хүртсэн бөгөөд нэгэн цагт “Монголын хамгийн баян эмэгтэй дуучин болно” ам алдаж явсан удаатай. Түүнээс хойш дуучин бүсгүй маань хувийн амьдралдаа илүү анхаарч сайн хань сайхан эзэгтэй үүргээ биелүүлэхийн зэрэгцээ бизнесийн салбарт хүч үзэж яваа тэрбээр хааяахан энд тэндхийн урлаг соёлын арга хэмжээнд хальт үзэгдээд л өнгөрдөг.
Дуучин Т.Баясгалан 30 насны төрсөн өдрөөрөө хайрт хань Кёкүшюзан Д.Батбаяраасаа тэрбумын үнэтэй дуу бичлэгийн студи бэлгэнд авч байсан бол өнгөрсөн жил хар өнгийн төгөлдөр хуур авсан гэдэг.
Ямартаа ч, дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргье
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ