Н.Хүрэлбаатар мэдүүлэг өгч эхэллээ
Мөнгө угаасан хэргээр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдаад байгаа Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар өнөөдрөөс мэдүүлэг өгч эхэллээ. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед хамгийн шударга, хамгийн цэвэр хүн хэмээн цоллогдож байсан нэгэн юм. Гэтэл шалгалтын явцад гэртээ дахин 2,1 сая юань нуун дарагдуулж байсан нь илэрсэн юм. Одоогоор түүний сейфт байсан хоёр сая 145 мянган юаний эх үүсвэр, эргэн тойронд дахь сэжигтэй асуудлыг цагдаагийнхан тогтоохоор шалгаж эхлээд байна. Энэ нь тухайн үеийн ханшаар 500 гаруй сая төгрөг ажээ.
Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн даруйд нь цагдаагийхан Чингис хаан нисэх онгоцны буудлаас баривчласан билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ