Америкийн бүжгийн одод Монголд

img

 

Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжигчид Монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар Монголд иржээ.  Тодруулбал, энэ сарын 13, 14-нд Нью-Йоркийн “Сити балет” компанийн бүжигчид Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа “Америкийн бүжгийн одод” тоглолтоо хийх гэж байна. Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан уг тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгийн жүжиг байх гэнэ. Мөн “Хар болон Цагаан хун”-гийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх юм байна.. Тоглолтыг Монголын урлагийн зөвлөл зохион байгуулж байгаа бөгөөд ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг оролцох аж.

Сонирхуулахад, Нью-Йоркийн “Сити балет” 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй. Урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй, Америкийн хамгийн том бүжгийн компани нэг юм байна.

Тэд өнөөдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын зааланд тоглолтын бэлтгэлээ хийж байна. Тоглолтын бэлтгэлээс авсан зургаа уншигч танаа сонирхуулья.

Б.Одон Гэрэл зургийг Б.Батжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bold:
mongol helend hezee baihad toonii araas olon toonii dagavar zalgaj bailaa?? 90 bujigchin geheed 90 bujigchid gej hen ch yaridaggui biz dee?
2013-06-14
zochin:
2 guravhan hun avchirchihaad ! har hungaar reklamdaad urlagiin zovlol ! bitgii l hollivuud l yriaarai daa ! say neg zahiin neg baidag ilbechin avchirchiaad l las vegasiin delhiin ilbechin geed l hoshgiruulaad baisan ! uzeh geed ochson ehlelgiig ni haraad oilgomjtoi ym bn orhiod garsan !
2013-06-12