Халдварын сэргийлэлт, хяналтын асуудлаар зөвлөлдөнө

img

  Эрүүл мэндийн яам ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн”-ийг энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус зөвлөгөөнд ЭМЯ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон ХБНГУ-ын ЭМЯ, Элчин сайдын яам, Глобаль сан, Азийн хөгжлийн банк, ДЭМБ, MESHHP, ЭМШУИС-ийн 150 орчим зочид, төлөөлөгч оролцох аж. Зөвлөгөөнөөр “Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 165 тоот тушаалын хэрэгжилтийг танилцуулах юм байна.  Мөн эмнэлгээс шалтгаалсан халдварын хүн амын эрүүл мэнд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, лабораторийн оношилгооны чадавх, тандалт, бүртгэл мэдээллийг сайжруулах, шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжил мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэх аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ