
АНУ-ын Үндэсний аюлгүй байдлын агентлагийн захирал Кит Александр Эдвард Сноудены ярьж байгаа иргэдийн мэдээллийг хянах “Prism” программын ачаар олон арван алан хядлагаас сэргийлж чадсан гэж Сенатад илтгэл тавихдаа мэдэгдлээ. Тэрбээр программын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг хэлж энэ нь алан хядагчдад өгөөш болохыг анхааруулсан байна. Мөн улс орныг нь аюултай байдалд оруулснаас өөрийг нь хэдэн арвантаа шүүмжилсэн нь дээр гэжээ.
Тэрбээр интернэтийн орчинд иргэдийн мэдээллийг хянах программыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хүний эрх, халдашгүй байдал хувийн амьдрал, аюулгүй байдлын хооронд “маш эмзэг гэхдээ тун чухал тэнцвэрт байдал” байдаг хэмээн мэдэгджээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ