Хөгжлийн бэрхшээлтэй иргэд оёдлын цех байгуулав

img

Дархан-Уул аймгийн Дархан сумын V багт "Сэтгэлд шингэсэн үйл" нэртэй оёдлын жижиг цех үүд хаалгаа нээжээ. Тус цех нь 11 гишүүнтэй, тэргэнцэртэй, тулгуур эрхтний саажилттай хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байгаа аж. Тэд хэдийгээр хөдөлмөрийн чадвар дутмаг ч хийж бүтээхийн сэтгэл зүтгэлээр санаа нэгдэж нөхөрлөл байгуулан ажиллаж эхэлжээ. Тэд тус аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, “Адра” олон улсын байгууллага хамтарч зохион байгуулсан хөгжлийн бэхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох сургалтад хамрагдан ийнхүү оёдлын цэх байгуулахаар сэтгэл нэгдсэн байна. Цех байгуулахаасаа өмнө нөхөрлөлөө байгуулж хамтарч гутал оёж эхэлсэн  бөгөөд үйлдвэрлэлээ эхлэхийн тулд хоёр сая төгрөгийг төслийн санхүүжилтээс зээл авч гутал оёх материалаа худалдаж авсан гэнэ. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ