“Ринго: ертөнц ба хайр” үзэсгэлэн нээгдлээ
Лос-Анжелесийн Грэммийн музейд домогт “Битлз” хамтлагийн бөмбөрчин, 72 настай Ринго Старрын амьдрал, уран бүтээлийн “Ринго: ертөнц ба хайр” нэртэй үзэсгэлэн нээгджээ.
Ринго Старр нээлтэд ёслолд өөрийн биеэр ирж оролцсон байна. Түүний шүтэн бишрэгчид “Эд Салливаны шоу”-д оролцохдоо тоглосон бөмбөр, 1966-1967 онд өмсч байсан тоглолтын хувцас зэрэг олон арван сонирхолтой үзмэрийг үзэх боломжтой.
Үзэсгэлэн 2014 оны гуравдугаар сар хүртэл ажиллана.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ