
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Японы сумогийн их аварга М.Даваажаргал энэ жилийн наадамд зодоглохоор болжээ. Тодруулбал, тэрбээр долдугаар сарын 26, 27-нд болох Төв аймгийн наадам зодоглохоор болсон байна. Тэрбээр энэ талаараа Японы сэтгүүлд ярилцлага өгөх үедээ мэдэгдсэн байна.
Тэрбээр “Аавын маань төрсөн нутаг Төв аймгийн наадам долдугаар сарын 26, 27-нд болно. Нагоя башё өндөрлөх долдугаар сарын 22-нд Монголдоо очиж, бэлтгэл хийгээд барилдах бодолтой байна. Сая Монголд хариад монгол бөхчүүдтэй барилдсан чинь сайхан санагдсан. Үндэсний бөхийн дархан аваргын хүү болохоор монгол бөхөөр барилдахсан гэж үргэлж бодож явдаг. Төв аймгийн наадамд хүндэт зочноор уригдсан ч барилдмаар байна гэдгээ хэлсэн байгаа. 25 удаа түрүүлсэн ёкозүна ялагдах нь эвгүй ч гэсэн үзээд алдахад яах вэ дээ” гэжээ.
Ямартаа ч, 22-хон наснаасааа Япончуудыг байлдан дагуулж эхэлсэн тэрбээр Төв аймгийн наадамд барилдах нээ.
http://youtu.be/WokD2ns2APM
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ