
Сүүлийн дөрвөн жил шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан Лионель Месси болон түүний эцгийг дөрвөн сая ам.долларын татвар төлөөгүй гэсэн заалтаар Испанийн татварынхан шүүхэд өгчээ. Прокурор Мессигийн амьдарч байгаа Барселон дүүргийн шүүхэд гомдлоо өгсөн байна. Албан бус мэдээгээр Мессигийн нэг жилийн цалин дээр дурдсан тооноос даруй дөрөв дахин их аж.
Хэрвээ хөлбөмбөгчний буруутай нь тогтоогдвол дөрвөн сая ам.доллар төлөхөөс гадна зургаан жил хүртэл шоронд хоригдох ялаар шийтгүүлнэ.
Харин “Барселон” клуб Месситэй холбоотой татварын талаар ямар нэг албан мэдэгдэл хийгээгүй байна. Месси тус клубтэй 2018 он хүртэл гэрээтэй билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ