Клойбер, Ё.Гантуяа нарыг 40 мянган еврогоор үнэлжээ
Герман улсын иргэн Максимлян Лёонхард Клойберт 13 сая евротой Монголд ирээд сураггүй алга болсон. Уг хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг шалгаж хориод байна.
Максимлян Лёонхард Клойбер нь Германы 2000 орчим иргэний 13 сая еврог залилаж, хуурамч бичиг баримт ашиглан улсаасаа гарч, Европ, Азийн орнуудаар дамжин амьдарсаар хамгийн сүүлд Монголд иржээ.
Тэрбээр Монголд доктор Байэр Сандерс гэдэг нэрээр “Royal Castle”-д тансаг зэрэглэлийн пентхауст амьдарч байжээ. Гэхдээ манай улсаас буцаж гарсан гэх баримт байдаггүй аж. Тиймээс ЦЕГ-аас Клойберын монгол эхнэр болох Ё.Гантуяа гэх эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ. Ё.Гантуяагийн тухайд жил гаруйн өмнө “Royal Castle”-ийн СӨХ-ны даргаар ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, Германы шүүх Ё.Гантуяа, Максимлян Лёонхард Клойбер нарыг барьж өгсөн хүнд 20, 20 мянган еврогийн шагнал амлаад байгаа гэнэ.Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ