
Өчигдөр орой 22.00 цагт Баянгол дүүргийн “Барс” захын арын замд мотоциклийн жолооч зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж онхолдсоны улмаас өөрийн болон явган зорчигчийн амь насыг хохироосон хэрэг гарсан байна.
Сүүлийн үед мотоциклийн жолооч нар орон сууц хороолол, хотын дотор, харанхуй үед хөдөлгөөний нягтрал ихтэй орчинд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргах нь их байгаа. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ