Тагнуулын ерөнхий газрын орлогч огцорлоо

img

 

АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын орлогч дарга Майкл Морелл огцорч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр 33 жил алба хашсаны 10 гаруй жил нь ТЕГ-ын орлогч даргаар ажилласан юм.  Майкл Морелл наймдугаар сарын 9-нөөс ерөнхийлөгчийн дэргэдэх Зөвлөгөө өгөх холбоонд шилжин ажиллах гэнэ. Тэрбээр “Би ТЕГ-т 33 жил ажилласан. Одоо ажлаа өгөх цаг боллоо. Гэр бүлийнхэндээ их цаг зарцуулмаар байна. Намайг огцорсонд ямар нэг шалтгаан хайх хэрэггүй” гэж хэлснийг USA Today  иш татжээ.

  Мореллийн албан тушаалаа өгч байгаа нь Эдвард Сноудены хэрэгтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Түүний оронд Аврил Хейнс гэгч эмэгтэй ажиллах бөгөөд энэхүү албан тушаалд ажиллах анхны эмэгтэй болох юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
Эргүү сэтгүүлч ээ, АНУ-ын гэдгийг нь урд нь тодотгож байгаач. Тэгээд ч CIA-г Тагнуулын Төв Газар гэж орчуулдаг юм.
2013-06-13
buzzs:
Harin manai TEG-iin darga ingej boddog. manai solongos mongol 2 neg undesten http://www.youtube.com/watch?v=BpJQGmMNGfc
2013-06-13