
Австрийн шүхэрчин Мария Стейнмер “Jump Extreme World Championship” тэмцээний үеэр азаар амьд гарчээ. Тэрбээр 160 метрийн өндрөөс үсрэх үеэр шүхэр нь урагдсан байна. 22 настай Стейнмер 90 км/цагийн хурдтай унах үедээ зочид буудлын ханыг хэдэнтээ мөргөж байжээ.
Аймшигтай үхэл ирэх нь гарцаагүй гэж хүмүүсийг бодож амжаагүй байхад арав дахь давхарт нээлттэй цонх таарч зүүгдэх боломж гарч дотор нь байсан хүн яаралтай түргэн тусламж дуудан бүсгүйд туслажээ. Тэрбээр энэ тэмцээнд оролцож байсан ганц эмэгтэй юм. Бүсгүй ноцтой бэртэл аваагүй. Харин бичлэг хийж байсан камер нь эвдэрсэн аж.
http://youtu.be/1PAN4ywZ8BM
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ