Н.Алтанхуяг: Өндөр хүүтэй зээл ч 8 хувь руу шилжинэ

img

Засгийн газрын тэргүүн өнөөдөр сэтгүүлчидтэй хийх ээлжит уулзалтаа Төрийн ордоны А танхимд зохион байгууллаа. Тэрбээр энэ үеэр өнгөрсөн долоо хоногийн ажлаа эргэн танилцуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудын эхэнд орон сууцны зээлийн асуудлыг шийдэж, ирэх долоо хоногоос зээл олгож эхлэх болсныг онцлов. Мөн хөдөө орон нутагт интернэтийн хурдыг гурав дахин нэмж, үнийг нь хоёр дахин багасгасан тухай, Хөшигийн хөндийд баригдахаар болсон нисэх буудлын талаар мэдээлэл өгсөн.

.

Түүнчлэн “Өргөө” кино театр болон Саппорогийн аюулгүйн тойргийн уулзварыг бондын мөнгөөр түргэн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийсэн гэлээ.  Дээрх мэдээллүүдийг өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

.

-Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа 8 хувийн хүүтэй даваа гаригаас хэрэгжинэ гэж байгаа. Арилжааны  банкуудад одоогоор зээл олгох мөнгө байршаагүй гэсэн мэдээлэл байна. Бэлтгэл ажил хангагдсан уу?

-Найман хувийн хүүтэй зээлийн асуудал өөрөө үлгэрийн юм шиг санагдаж, итгэхэд хэцүү л дээ. Нэг дэх өдрийг харъя. Одоо бидний Монголбанктай ярьснаар бол нэг дэх өдөр бүх юм бэлэн болно гэсэн. Гэрээ хийнэ гэдэг тийм  амар ажил биш. Өнгөрсөн хугацаанд буюу 8-9 сарын турш яригдсан нөр их ажлын үр дүн. Инфляци буюу юмны үнэ өсөлтийг нэг оронтой тоонд хүргэсэн. Цаашдаа ч бууруулах боломжтой. Тиймээс Монголбанкнаас тавьсан шаардлагыг хангасан арилжааны банкуудтай ярилцаад шийднэ.

.

-Найман хувийн зээл авахад урьдчилгааны асуудал яригдана. Гэтэл залуучууд, ахмад настан орон сууц авахад хэр хөнгөнөөр шийдэгдэх бол?

-Зээлдэгч 10-30 хувийн урьдчилгаа төлөх нь хэвээрээ байгаа. Нэгд, тухайн зээлдэгчийн ажил орлогыг шалгаж, нягталж байж шийднэ. Хоёрт, тодорхой зорилтот бүлэг буюу залуучууд ахмадуудын орон сууцны зээлийн урьдчилгаа 10-30 хувь нь ямар байх, яаж шийдэх вэ гэдгийг Засгийн газрын хүрээнд авч хэлэлцэнэ.

.

-Өмнө нь өндөр хүүтэй зээл авсан иргэд одоо энэ 8 хувийн хүүтэй зээл рүү шилжиж болно гэж байна. Энэ талаар тодруулаач?

-Одоо 16-18 хувийн өндөр хүүтэй зээл авч орон сууц авсан иргэдийн зээлийн хүү 8 хувь руу шилжинэ. Одоо авч байгаа нь 8 хувь, хуучин авсан нь өндөр хүүтэй хэвээрээ байх нь буруу юм гэж ярилцаад бүгдийг нь 8 руу шилжүүлье гэж тохирсон. 16 чинь 8 болно гэдэг зээлтэй хүний хувьд маш чухал асуудал.

. -Засгийн газрын үйл ажиллагаа сүүлийн үед сонгууль руу хэт чиглээд байгаа тухай шүүмжлэл гарч байгаа. Таны хувьд сонгуульд хэр их анхаарч байна?

-Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хийж байна. Эхнээсээ энэ зам, уулзварын ажил амжилттай, хүндрэлгүй шуурхай хийгдлээ. Одоо бид тууз хайчлах газар нь хайчилж, ухах газар нь ухаад ажиллана. Яахав, шүүмжлэлийн тухайд хоцорч яваа хүн тийм шүүмжлэл хэлж суугаа байж болно. Бидний зүгээс Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөө дахин сонгогдоосой. Эхлүүлсэн бүхнээ дуусгаасай гэж хүсч байна.  Миний хувьд долоо хоногийн 1, 3, 5 өдрүүдэд АН-ын сонгуулийн штабт ажиллаж байгаа гэдгээ нуухгүй.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOOE ANXAAR!!!:
BAIRNII TVREESIIN BIZNES HIIDEG HVMVVSIIG HUULIAR ARGA HEMJEE ABAHGVI BOL ENE HVMVVS HAMGIIN IH BAIRNII VNEIIG HVVRGVDVG YM BNA LEE.GAIGVI BAIRLAL GAIGVI DAVHARUUDIIG N ZEELEER ABAAD GADAAD DOTOOD HVMVVS HVLSLVVLEED VNDSEN ZEELE TVLVVLEED DAHIN BAIR ABAAD L YBAAD BDIIN BNLEE SHVV HVMVVSEE!!ODOO ENE ZEEL TEDEND BVRCH TAATAI BOLCHLOO!ARGA HEMJEE ABAH HVMVVSIIN CHIHEND HVRGEREI.ENE BIZNES MASH HORTOI.ENE HVMVVS BAIR ABAAD ZARAH SONIRHOLLGVI TVREESLDEG.ZARAH BOL TENGERT HADSAN VNETEI ZARNA GDIIN BNLEE .22TOI HVVHEN 18 BAIRTAI.TETGEVERIIN VBGVN 16 BAIRTAI TVREESIIN BIZNES HIIJ BNLE.ENE VNEN SHVV!!!IIM BHAD YAJ BAIRNII VNE HYMDRAH BE DE TIIMEE.
2013-06-14
GAIHAV:
Hadgalamjiin huunees baga huuteigeer ingej zeel olgoj chadah uu. Bank huundeer togtdog baiguulga. Ondor huutei avchihaad, erguuleed baga huuteigeer zeeluuleheer chin dampuurah yum bish uu. Gaihav. http://golomtbank.com/mn/249
2013-06-14
èðãýí:
ßàãààä ºãëºã àìëààä áàéíà äàà ÀÍ-ä õóóëü îãò õàìààã¿é áîëæýý
2013-06-13
maagjj:
ok
2013-06-13
zochin:
bayarallaa an nam eronhii saidaa jiriin irgen bidend ih tus bolloo...
2013-06-13
eeee:
umnu ni avsan undur huutei zeeliin eh uusver ni bas l undur huutei bgaa shuu dee bankniihan bas neg yum yarih blgu idee
2013-06-13
soloo:
Goe helsen shuu
2013-06-13
Banknii ajiltan:
Ali bank ve Hudal medeelel hiihee bolih heregtei 1 dehees gej baihad uuruu yamr bankin deer ochood yamr hariu sonschoo ve alia yumaa ardiin namuu ta kkkk
2013-06-13
jjjjjjjjjjjjj:
ehleegui yumiig banknaas asuudag t.eneg garuu chi ireh 1 dehees ehlen ged bgam bishuu
2013-06-13
ЗЭЭЛДЭГЧ:
БАНКУУД ЧИНЬ 8 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ ШИНЭЭР АВАХАД ЭХЛЭЭД 7 САР ЗААВАЛ БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ЯВЖ БАЙГААД ТЭГЭЭД 8 ХУВЬ РУУ ШИЛЖИНЭ ГЭЭД ӨГӨХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЕРӨНХИЙ САЙДАА
2013-06-13
Banknii ajiltan:
Ali bank ve Hudal medeelel hiihee bolih heregtei 1 dehees gej baihad uuruu yamr bankin deer ochood yamr hariu sonschoo ve alia yumaa ardiin namuu ta kkkk