Дэлхийн залуу удирдагчдын бага хурлын төлөөлөгчдөд улсаа сурталчиллаа

img

  Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ Конгрессийн Залуу удирдагчдын зөвлөлөөс Вашингтон хотноо зохион байгуулж буй Дэлхийн залуу удирдагчдын бага хурлын төлөөлөгчдийг энэ сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав. АНУ, Энэтхэг, Саудын Араб, Аргентин, Вьетнам, Мексик, Хятад зэрэг 10 гаруй орноос ирсэн 23 төлөөлөгч оролцсон уг арга хэмжээг нээж Элчин сайд Б.Алтангэрэл үг хэлсэн бөгөөд Худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Болормаа Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар танилцуулж товч илтгэл тавив. Мөн ЭСЯ-ны нийт дипломат ажилтнууд оролцож, төлөөлөгчдийн монголын талаар сонирхсон асуултад хариулж, харилцан яриа өрнүүллээ. Төлөөлөгчдөд монголын талаар богино хэмжээний кино үзүүлж, монгол үндэсний хоолоор дайлсны зэрэгцээ Вашингтон хотноо үйл ажиллагаа явуулдаг монгол сургуулийн сурагчид үндэснийхээ дуу хөгжим, бүжгээс сонирхуулж  дэлхийн 10 гаруй орны залуу манлайлагчдад улс орноо сурталчиллаа хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ