
ОХУ-ын Уфа хотод даамын эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд дэлхийн 25 орны 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс хэсгийн сүүлийн ес дэх өргийн тоглолтын дараа шигшээд өрсөлдөх 12 даамчин тодорсон билээ.
Tэмцээний “В” хэсэгт өрсөлдсөн Монгол улсын 10 удаагийн аварга, Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг финалын шатанд тавдугаар байрт явна. Өнөөдөр тэрбээр Африк тивийн аварга Кот д'Ивуарын их мастер Жоел Ацетай тоглох юм.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ