Улаанбаатарт 21 хэм дулаан байна

img

  Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ