
ЕБС төгсөгчид өнөөдрөөс элсэлтийн шалгалтаа өгч эхэлнэ. Өнөөдөр 11 дүгээр анги төгсөгчид орос хэл, хими, англи хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалт 10.00 -11.20 цагийн хооронд болох юм. Харин химийн шалгалт 13.00-14.40 цагийн хооронд үргэлжилнэ. Англи хэлний шалгалтыг 16.00-17.20 цагийн хооронд авна. Элсэгчиддээ дахин сануулахад шалгалтад орохоор ирэхдээ бүртгэлийн хуудас, шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хувь/, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлээрэй. Иргэний үнэмлэх авах нас нь болоогүй сурагчид суралцаж буй сургууль болон харьяа хороо, дүүргийн Засаг даргын тодорхойлолтоо авчраарай. Бүртгэлийн хуудас нь тамга дарж, гарын үсэг зурж баталгаажсан байх ёстой юм байна.
Хариултын хуудсыг санамжийн дагуу хар, цэнхэр өнгийн үзгэн эсвэл тосон балаар тод завсаргүй бөглөх бөгөөд өөр өнгийн бал юм уу харандаагаар бөглөж болохгүйг албаны хүмүүс анхааруулж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ