
2007 оны яг энэ өдөр Онцгой байдлын ерөнхий газрын 15 албан хаагч Сэлэнгийн ойд гарсан түймрийг унтраах гэж яваад МИ-8 онгоцны ослоор амиа алдсан билээ. Өнөөдөр тэдний дурсгалыг хүндэтгэх өдөр. Тиймээс 11.00 цагаас амь үрэгдсэн 15 албан хаагчийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм байна. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа орбит дахь Аврах тусгай анги дээр ОБЕГ-ын удирдлагууд талийгаачдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзана. Мөн Онцгой байдлын албанд шинээр орж буй албан хаагчид тангараг өргөх ажиллагаа болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ