С.Ламбаа: Н.Хүрэлбаатарын холбогдоод байгаа энэ хэрэг надад хамаагүй

img

  УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа өчигдөр УМБГ-т очиж мэдүүлэг өгчээ. Тэрбээр түүнийг сайд байх үед Төрийн нарийн бичгийн үүрэгт ажлыг нь хариуцан ажиллаж байсан Н.Хүрэлбаатарын хэрэг холбоотой асуудлаар мэдүүлэг өгсөн байна.   Энэ талаар Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагаас тодруулахад “Тиймээ намайг УМБГ-аас дуудсан. Тухайн үед сайд байсныхаа хувиар өөрийн биеэр очиж албан ёсны мэдүүлэг өглөө. Надаас асуусан асуултуудад нь мэдэхийгээ хэлж мэдэхгүйгээ мэдэхгүй гэдгээ хэлсэн. Ямар ч байсан түүний холбогдоод байгаа энэ хэрэг надад хамаагүй.   Намайг сайд байх үед Н.Хүрэлбаатарын талаар мөнгө төгрөгтэй холбоготой хэл ам, цуурхал гарч байсан. Би түүнээс учрыг асуухад худал цуурхал санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд л мартагдсан байсан. Тэгтэл одоо эргэн сөхөгдөөд яригдаж эхэллээ” гэв. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Lambaa boliochee. Ooroo mongo ideed teriigee busad ruu chihdeg genee
2013-06-19
зочин:
төрийн нарийн өөрт ашигтай гээд тэгээд ч өөр намын хүнтэй хамт хийхгүйл дээ илэрхгүй гэж тооцсон байхлдаа
2013-06-14
хамаагуй:
Ламбаатай нилээд ашиг гарахгуй тэгээд ч оор намын хунд юу гэж итгэх юм бэ
2013-06-14
Иргэн:
Хамт хийгээгүй юм аа гэхэд хяналт тавиагүй нь таны буруу биз дээ. Ламбаа гуай минь.Таныг тэнд бурхан царайлаад сууж бай гэж томилоогүй биз дээ. Давс хужир шигбусад салбарын юм юманд орооцолдож хүний толгой эргүүлдэг ид шидтэй амьтан, өөрийнхээ хариуцсан салбарт гэмгүй царай, номхон зан гаргаад байх юм.
2013-06-14
zochin:
bitgii solior. hamaagui yum chini hamaagui....
2013-06-14
айсан царай:
гамшиг тохиолдсон үед ч мангар юм шиг инээдэг царай гаргадаг энэ нөхөр өөрөө хам хэрэгт холбогдохоороо бас өөр царайтай болдог юм байна хө хө
2013-06-14
zochin:
bitgii solior. hamaagui yum chini hamaagui....
zochin:
ene zunug ch bas hamaatai zalitai balai zunug zunusun shunaltai uvgun
2013-06-14