Эдвард Сноуденыг олж шийтгэхээ амлажээ

img

  Тагнуулын ерөнхий газрын дарга захирал Роберт Мюллер Конгрессийн  гишүүдэд Эдвард Сноуденыг баривчилж шийтгэхээ амлажээ. Тэрбээр Сноуденд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэмээн мэдээлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын ажилтан 29 настай Эдвард Сноуден АНУ иргэдийн интернэт мэдээллийг шалгадаг тухай нууцын зэрэгтэй мэдээллийг илрүүлснээс хойш ийнхүү мөрдлөг дор амьдарч байна. Тэрбээр Хонконгийн нэгэн буудлаас зугтсан юм. Хонконгийн засаг захиргаа Америктай хэрэгтэн шилжүүлэх гэрээтэй боловч Сноудены тухай ямар нэг мэдээлэл одоо хүртэл өгөөгүй байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ