Авто тээврийн хураамжийн хугацааг дахин сунгажээ
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамжийг энэ сарын 10-ний дотор дуусгавар болох байсан. Тэгвэл төлөвлөсөн хугацааг дахин 14 хоногоор сунгажээ.
Өөрөөр хэлбэл, татварыг энэ сарын 24-нийг хүртэл Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” компанийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээний төв дээр хураахаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ