Цагаан ордон сөрөг хүчинд тусална
Цагаан ордон Сирийн ерөнхийлөгчийн талынхан химийн зэвсэг “бага хэмжээгээр” хэрэглэсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Бен Родс мэдэгдлээ. Гэхдээ Вашингтонд дээрх зэвсгийг хэрэглэсэн гэх батлах баримт хараахан байхгүй гэнэ.
Химийн зэвсэгт наад зах нь 100-150 хүн амиа алдсан гэж тооцож байгаа аж. Хүний сэтгэцэд нөлөөлдөг бодисын үлдэгдэл дайн тулаан болсон газраас олдсон бололтой._
Цагаан ордны эзэн Сирийн чөлөөлөх армид зэвсгийн болон бусад туслалцааг нэмэхээр шийдвэрлэжээ. Зөвлөх “Ерөнхийлөгч химийн зэвсэг хэрэглэсэн болон алан хядагч бүлэгт дамжуулах нь АНУ-ын хувьд улаан шугам болно гэдгийг тодорхой тайлбарласан” гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ