Аргентины ерөнхийлөгч асан долоон жилийн ял авлаа

img

 

Аргентины ерөнхийлөгч асан Карлос Менемийг зэвсгийн наймаа хийсэн зэрэг хэргээр долоон жил шоронд хорих ял өгчээ. Карлос Менемийг  1989-1999 онд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа Хорват, Эквадорт зэвсэг хууль бусаар худалдсанд буруутгасан юм. Түүнийг 2001 оны зургадугаар сард  дээрх хэргээр баривчилсан ч зургаан сарын дараа шүүхийн шийдвэрээр сулласан юм. Мөрдлөгийн явц 2008 оны аравдугаар сараас эхэлж 383 гэрч мэдүүлэг өгч баримтаар баталгаажуулсан байна.

Хэдийгээр ерөнхийлөгч асанг шүүхээс ялласан ч 82 настай тэрбээр парламентын гишүүн тул халдашгүй эрхийг нь цуцалтал шоронд орохгүй аж. Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ