ҮТЕГ-ын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад зарим нэг үйлдлүүдийг шалгаж тогтоожээ.
Ингээд Ч.Гансүх нарт холбогдох хэргийн зарим хууль бус үйлдлийг илрүүлсэн байна. Тухайлбал, Хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан зэрэг үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр уг хэргийг өчигдөр Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ.
Мөн энэ хэрэгт холбоотой шалгагдаж байгаа Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын хэргийг тусгаарлаж шалгаж эхэлсэн байна. Хүү Г.Ганзулын дансаар 16 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн асуудлыг тусгаарлаж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Ч.Гансүх нь Хадгаламж зээлийн хоршоодын дампуурсан гэх хэрэгт сэжигтнээр шалгуулж байсан ч хуулийнхан түүнийг гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Тэгвэл ийн дахин хууль бус үйлдлүүд нь илчлэгдэж яллах дүгнэлт үйлдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ