Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар 421 саяын хэрэгт холбогджээ
Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга Ш.Амгаланбаатар тус аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарын гишүүд өөрийн УИХ-ын гишүүний багц хөрөнгөөс тодорхой хөрөнгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байна гэх мэдээлэлийг АТГ-т өгч байсан.
Уг мэдээллийн дагуу Аудитын байгууллага шалгалт хийхэд дээрх гишүүдийн тойрогтой зарцуулахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэнд олгосон зарим хөрөнгө, тариалан эрхлэлтийг дэмжихээр иргэдэд олгосон хөрөнгө, аж ахуйн нэгж хоршоодод олгосон хөрөнгө гэх зэрэг нийтдээ 421 сая төгрөгийг хувьдаа ашигласан нь тогтоогджээ.
Иймд АТГ-аас Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ