Хилийн цэргийн уулзвар хүртэлх замыг хаана

img

Нийслэлд автозамын шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Үүнтэй холбогдуулан Доржийн гудамжны авто замыг өргөтгөж шинэчлэх ажил өнөөдрөөс хийгдэх аж.

Тодруулбал, өнөө оройны 23 цагаас эхлэн Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Уг замыг энэ сарын 21-ний нээхээр төлөвлөсөн байна. Энэ хугацаанд "Беринг" ХХК инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажил, зам барилгын ажлыг гүйцэтгэх аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ