ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх өнгөрсөн оноос эхлэн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм. Тэгвэл уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.
Учир нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэхийг шалгаж байсан. Харин прокуророос учирсан хохирол байхгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндсэлэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ