УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү АТГ-т дахин шалгагдаж эхэлжээ
УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг өнгөрсөн жил “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж байсан юм. Түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон.
Тэгвэл түүнийг дахин өөр хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Монгол-Израйлын хамтарсан “Шинэ технолож” компанитай холбоотой зургаан тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэг аж. Өдгөө мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэнэ. Мөн хэргийн талаар зарим нэмэлт шалгалтыг хийх даалгавар АТГ-т Нийслэлийн прокурорын газраас өгчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ