
Францын эрүүл мэндийн сайд Марисоль Турен ард олныхоо эрүүл мэндийн үүднээс Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 1-нээс тамхины үнийг нэмж байгаагаа мэдэгджээ. Сайд “Өдөр бүр тамхины хэрэглээний шууд ба шууд бус хэлбэрээр 200 гаруй хүн амиа алдаж байна. Хэрвээ бид оновчтой арга хэмжээ авбал дээрх байдлаас зайлсхийж болно” гэжээ.
Францад жилд тамхинаас болж 73 мянган хүн нас бардгийн 59 мянга нь эрэгтэй үлдсэн эмэгтэйчүүд байдаг аж. Тамхины үнийг нэмснээр 0.3-0.4 евро болох юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ