Аврагчид тангараг өргөв

img

 

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Орбит дахь Аврах тусгай ангид Онцгой байдлын албанд шинээр орж буй албан хаагчид тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. Энэ өдөр нийт 74 албан хаагч “Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая. Би энэ тангарагаас няцваас холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээх болно” хэмээн тангараг өргөлөө.

Мөн "МИ-8" нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн 15 албан хаагчийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, эх орныхоо өмнөөс амь эрсэдсэн тэдэнд хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэл үзүүлэхээр ОБЕГ-ын удирдлагууд, албан хаагчид болон амь үрэгдсэн албан хаагчдийн ар гэрийнхэн хүрэлцэн ирж, дурсалын хөшөөнд цэцэг өргөв. Ажил албаа гүйцэтгэж яваад амь эрсэдсэн аврагчдыг энэ өдөр эх орондоо эргэн Харин тэд ээждээ, аавдаа, ханьдаа, үр хүүхэддээ мөнхөд үгүйлэгддэг гэдгийг цэцэг өргөхөөр ирсэн ар гэрийнхэний урсах нулимснаас мэдрэгдэж байсан. Гэсэн ч тэд эх орныхоо төлөө эрэлхэгээр амь насаа өргөсөн Онцгой байдлын аврагчын ар гэрийнхэн хэмээн бардам явдаг юм билээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ