Э.Амарбат: Ц.Нямдорж гишүүнийг сэжигтнээр татан шалгаж байна
Өнөөдөр АТГ-аас цаг үеийн болон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэо АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой хэдэн асуултад хариулт авав.
- УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танайд шалгагдаж байгаа гэсэн. О.Баасанхүү гишүүний гомдлыг үндэслэн шалгаж байгаа юм уу?
-Үгүй. Түүнийг БНСУ-ын хөнгөлөлтэй зээлийн хэрэгжилт асуудлаар шалгаж байна. Уг хэрэгжилт дээр Үндэсний аудитын газраас шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай гэж АТГ үзсэн. Түүнийг одоогоор сэжигтнээр тооцон, шалгаж байна.
- Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гомдлын дагуу АТГ-т шалгагдаагүй гэсэн үг үү?
-УИХ-ын гишүүний хөрөнгө орлоготой асуудлыг Ёс зүйн дэд хороо хянаж шалгахаар хуульчлагдсан байдаг. Ингээд шалгаад хэрэв эрүүгийн хариулцага хүлээлгэхээр байна гэж үзвэл АТГ-т шилжүүлж шалгуулах ёстой байгаа. Тиймээс энэ асуудлыг эрх бүхий байгууллагад нь хандаж тавих нь зүйтэй.
-Ц.Нямдорж гишүүний холбогдсон хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ