Зардалгүйгээс хөөмийн наадамд оролцоогүй гэнэ
ОХУ-ын Тува улсад өчигдөр Хөөмийн олон улсын зургадугаар наадам эхэлжээ. Жил бүр зохион байгуулагддаг уг наадамд монголчууд оролцож чадаагүй байна. Уг нь тус наадамд монголын таван уран бүтээлч оролцохоор төлөвлөж байсан ч ССАЖЯ-ны дэргэдэх Соёл урлаг хөгжүүлэх сангаас “зардал гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Сонирхуулахад, Хөөмийн олон улсын уг наадам нь хөөмийн урлагийн хамгийн том их наадам юм байна. Мөн 2010 онд Монгол ардын хөөмийн урлагийг ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн түүхтэй.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ