Аврагч С.Батдалай: Жаахан хүүхэд ш дээ гэж бодохоор л нулимс аяндаа асгардаг

img

  Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь насаа үл хайрлан аюул осолтой нүүр тулдаг энэ цагийн эгэл баатрууд бол Онцгой байдлын аврагчид. Тиймдээ ч тэд “Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая. Би энэ тангарагаас няцваас холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээх болно” хэмээн тангараг өргөдөг бизээ. Тэгвэл өнөөдөр өргөсөн тангарагтаа үнэнч байж, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан эх орныхоо төлөө амиа өргөсөн аврагчдыг дурссан юм. Тодруулбал, 2007 оны зургадугаар сарын яг энэ өдөр Сэлэнгийн Ерөөгийн районд гарсан үй хээрийн түймрийг унтраахаар явсан "МИ-8" нисдэг тэрэг осолдож онцгойгийн 15 албан хаагч амиа алдсан харамсалтай явдал тохиолдсон. Мөн өнгөрсөн онд Дорнод аймгийн Баяндун суманд ассан түймрийг унтрааж яваад  гурван аврагч амь эрсэдсэн. Тиймээс тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламсүрэнгээр ахлуусан удирдлагууд болон амь үрэгдсэн аврагчдын ар гэрийнхэн хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Энэ үеэр  "МИ-8" нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн аврагчдын нэг С.Батдалайтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна. -Ми-8 нисдэг тэрэгний осол болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тухайн үед ямар байсныг эргэн нэг дурсаач? -Мөр зэрэгцэн албан үүргээ гүйцэтгэж яваад тэднийгээ хорвоог орхиод одохыг хараад үлдэнэ гэдэг үнэхээр хэцүү. Одоо болтол тэр аймшигт хар өдрийг би мартаж чаддагүй. Гэхдээ тэд маань эх орныхоо төлөө яваад амиа алдсан шүү дээ. Тиймээс бид эрэлхэг залуусаараа бахархаж дурсаж явах учиртай. Бид эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүмүүс. -Та тухайн үед яг ямар гэмтэл авсан бэ. Одоо бүрэн эдгэрсэн үү? -Толгой, нуруу, цээжиндээ гэмтэл авсан. Одоо зүгээр болсон. Ямар ч байсан тэр хүнд үеийг давж чадсан.  Сэтгэлийн тийм их хат гарахад үргэлж тусалж дэмжиж байсан гэр бүл, Онцгой байдлын ерөнхий газрын хамт олондоо баярлаж явдаг. -Одоо хаана  алба хааж байгаа вэ? -Би саяхнаас Онцгой байдлын Аврах тусгай ангид сэтгэл зүйчээр ажиллаж эхэлсэн. Манай алба шинээр ийм мэргэжил оруулж ирсэн. Угаас ийм мэргэжилтэн  маш хэрэгтэй гэж үздэг. Учир нь аврагчид ямар нөхцөл байдалд ажилладаг билээ. -Тэгэхээр гамшиг, ослын үеэр аврагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэсэн үг үү? -Тийм ээ. Гамшиг ослын дуудлагаар гарахад нь албан хаагчдыг юу угтаж байгаа, түүнд ямар бэлтгэлтэй байх талаар сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Мөн гамшиг, осол гарсан үед хэрхэн өөрийгөө хянаж бусдын амийг аврах зэрэг зөвлөгөөг өгөх нь албан хаагчдын хувьд маш чухал. -Аврах ажиллагааны ямар ч хүнд нөхцөлд та бүхэн амь насаа хайрлахгүй ажиллаж байхыг цөөнгүй удаа харж байсан. Таны хувьд хамгийн хэцүү ажиллагаа юу байдаг вэ? -Мэдээж бидний ажил маш хэцүү. Осол аваар, гал түймэр, гол усны аюулын эсрэг тэмцэнэ. Гэхдээ аврах ажиллагаагаа хурдан шуурхай хийж гүйцэтгэн хүний амь насыг аврахын төлөө хамаг хүч чадал, оюун ухаанаа зориулдаг. Хүнээ эрүүл саруул аварч чадвал сэтгэл сайхан байна. Харин алдчихвал харамсана. Хамгийн ихээр харамсаж сэтгэл эмзэглүүдэг зүйл бол жаахан хүүхэд осолдож эндсэн дуудлага дээр очих. Өргөөд авахаар өрөвдмөөр жаахан.  Хүүхэд ш дээ гэж бодохоор л нүдний нулимс аяндаа асгараад харамсмаар байдаг юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

би бол би:
та нар шүү та нарынхаа цалинг олигтой болгохсон.
2013-06-17
äÝÌÆÈÃ×:
ÒÈÉÌ ÝÝ.äÀØ, ÀÌÃÀËÀÍÁÀßÐ,ÒÓËÀÌäÎÐÆ ÁÀÒÁÈËÝà ÍÀÐ ÀËÁÀÍ ÕÀÀÃ×äÛÍ ÕÓâÖÀÑ, ÒåÕÍÈê ÕÝÐÝÃÑËÈÉÍ ×ÀÍÀÐ ÁÀÉäËÛà ÕÀÐÃÀËÇÀÆ ÁÎäÎËÃ¯É ÇªâÕªÍ ÀØÈà ÎËÇÎÍä ØÓÍÀÆ ÀËÁÛà äÎÐÎÉÒÓÓËÑÀÍ ÎäÎÎ ÁÎËÎÕ þÌ ÁÈØ ¯¯, åЪÍÕÈÉ ÑÀÉä ÀÀ
2013-06-15
shuurhai:
ҪРÇÀÑÀà ÍÝÃÈÉà ÎÉËÃÎÆ ÎÍÖÃÎÉ ÁÀÉäËÛà ÑÝÒÃÝËÒÝÉ, ¯ÍÝÍ ÖÝÐÃÈÉÍ Õ¯ÍÝÝÐ ÓÐ ×ÀäâÀÐ äÀäËÀÃÀ ÒÓÐØËÀÃÀÒÀÉ Õ¯ÍÝÝÐ ÓäÈÐäÓÓËÀÀ×
2013-06-15
Nasaa:
Iim humuusd tsaling n sain uguh heregtei shuu
2013-06-15
baaska:
tand ajiliin amjilt husii tanaar mash ih baharhaj bna aa
2013-06-15
боогий:
Р
2013-06-15
богий:
Амжилт
2013-06-15
bogi:
Монгол улсын онцгой байдлын чинь зоригт залуусын яруу алдар уеийн уед мандан бадрах болтугай. Амжилт хусье ура ура ура
2013-06-15
TUULAIN BUUR:
Хамгийн ихээр харамсаж сэтгэл эмзэглүүдэг зүйл бол жаахан хүүхэд осолдож эндсэн дуудлага дээр очих. Өргөөд авахаар өрөвдмөөр жаахан. Хүүхэд ш дээ гэж бодохоор л нүдний нулимс аяндаа асгараад харамсмаар байдаг юм. YUMIIG YAG TULJ MEDERDEG HUNII UNEN UG YUM DAA. ZALUU DUU CHAMD AMLILT HUSIE
2013-06-15
МОНГОЛ:
ЭХ ОРНЫ ХӨВГҮҮД ШҮҮ. ТА НАР
2013-06-15
nyamaa:
saihan setgeltei bidnii baharhal bolson mongol erchuudiinmaani neg ni
2013-06-14
тататунга:
Тийм шүү Батдалай минь. Чамд болон танай хамт олонд буяны ерөөл өргөе.
2013-06-14