
Эрүүл мэндийн яам Авлигатай тэмцэх газартай хамтран Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нээж, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах комиссар Д.Мөнхжаргал удирдан явуулсан юм.
Сургалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нарийвчлан танилцуулж, цаашид дагаж мөрдөж ажиллах хэрэгтэй талаар дэлгэрэнгүй ярилаа.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ