Хүүхдийн паркт “Татум” наадам болно
Монгол-Францын төв, Гёте Институт болон Үндэсний соёл амралтын хүрээлэн хамтран “Street art 2” наадмыг “ТАТУМ” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Тус наадам өнөөдөр Хүүхдийн Паркт нээлтээ хийх юм байна. Наадамд амьд хөгжмийн тоглолт, beatbox, graffiti, break dance, нүүрэн дээр зурах үйлчилгээ, хөрөг зураг, уран Монгол бичгээр бичиж өгөх дурсгалын арга хэмжээ болон гар урлалын худалдаа мөн гэрэл зургийн сонирхолтой хөтөлбөрүүд багтсан байгаа аж.
Сонирхсон хэн бүхэн наадамд оролцох боломжтой юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ