
Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын цагаар өчигдөр өглөөний 7.10 цагт тус улсад суугаа Монголын ЭСЯ-ны байранд Ерөнхийлөгчийн сонгуулийн 22 дугаар салбар комиссын санал авах ажиллагаа эхэлсэн байна. 22 дугаар салбар комиссын дарга Д.Зүмбэрэллхам Чехт ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацадлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн энэхүү 22 дугаар салбар комисст 107 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд иргэн Ц.Балт 7.15 цагт саналаа өгч, салхийг нь хагалав. Прагаас 110 км-ийн зайтай байдаг Хардец хотоос Т.Ариунжаргал зориуд ЭСЯ-аа зорьж ирэн саналаа өгсөн нь алс холын Чех Улсад суугаа монголчуудын дотор цөөнгүй хүмүүс улс орныхоо хувь заяанд ихээхэн санаа тавьж байдгийн жишээг ийнхүү иргэн Т.Ариунжаргал харуулав. Өглөөний 11 цагийн байдлаар 7 хүн саналаа өгөөд байна хамаан
ГХЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ