
Британийн засгийн газар мөнгөн дүн нь Нобелийнхоос илүү шагнал санаачилсныг өчигдөр тус улсын ерөнхий сайд Дэвид Камерон зарлажээ. Шинжлэх ухааны шийдэгдээгүй асуудлын хариуг олсон нэгэнд нэг сая фунт стерлинг буюу 1,56 сая ам.долларын шагнал олгоно гэдгээ Британийн ерөнхий сайд амлаж байна.
“Энэ ямар даалгавар байхыг энгийн хүмүүс л олох болно. Та бүхэн мэдэж байгаа хүн төрөлхтний өмнө шийдвэрлэвэл зохих олон ноцтой асуудал байгаа. Наад зах нь сахарын өвчнөөс сэргийлэх эмнээс эхлээд. Өөрөөр хэлбэл пенициллинтэй тэнцэх хэмжээний нээлт хийх хэрэгтэй. Шагнал “Британи авьяастнуудыг хайж байна” хэлбэрийн шоутай төстэй байх болно. Эрдэмтэд шийдвэрээ санал болгож бид дүгнэнэ. Их хэмжээний мөнгө олон эрдэмтдийн сонирхлыг татаж идэвхийг сэргээнэ гэж найдаж байна” хэмээн Дэвид Камерон мэдэгдсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ