Иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар ярилцав

img

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх ажлын хүрээнд гадаад орны виз мэдүүлэх ажиллагааг монгол иргэдэд хялбар, дөхөм болгох үүднээс гадаад орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-ын консулын ажилтнуудтай хийх уулзалтыг  өчигдөр ГХЯ-нд зохион байгуулав.

Уг уулзалтаар Монгол Улсын визийн бодлого, цаашдын чиг хандлага, дотоодын хууль, журамд гарч байгаа өөрчлөлтүүд болон Монгол иргэд гадаадад зорчих ажилд гарч байгаа ахиц, хүндрэлийн /олон төрлийн бичиг баримт шаардах, виз шийдвэрлэх хугацаа урт байх г.м./ талаар танилцуулах, виз олголтыг хөнгөвчлөх талаар санал солилцох, мөн гадаад орны ДТГ-ын консулын ажилтнуудад тулгарч байгаа бэрхшээлийг сонсох, гэнэтийн яаралтай асуудал гарах тохиолдолд шуурхай шийдвэрлэдэг арга механизм бий болгох талаар санал солилцох зорилго тавив.

Энэхүү уулзалтад Улаанбатарт байгаа гадаадын 19 ЭСЯ, 2 Ерөнхий консулын газар, мөн Дархан, Эрдэнэт дэх ОХУ-ын Ерөнхий консулын газраас консулуудыг урьж, дотоодын  байгууллагуудаас ХЗЯ, ЦЕГ, УБЕГ, ГИХАЭГ, ХХЕГ, Нотариачдын танхим, Татварын Ерөнхий газар, Арилжааны банкны зарим төлөөллийг оролцжээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1963:
АНУ-ын элчин арай бишее төлбөр өндөр, тэгээд виз олгохгүй үзэмжээр шийддэг
2013-06-17
OHUlsaas:
ene ajilaasaa turuuleed ehleed gadaada suugaa MONGOL ULSiin irgeded vzvvleh tuslamj vilchilgeegee saijruulaachee yalanguiya Moskwa hotiin Konsulin ajil muu ba aa
2013-06-16
opoc bi3:
opoc bi3, opociin biz gej 1 lai bainaa.huviiaraa biz medyylex yim bol uguh ch ygyi.zaabal gargadal NAF-yydaar gargyylna , estoi balai. yxxcenii naipamdal dpyjba
2013-06-15