
АНУ-д ойролцоогоор 400 мянган гаруй иран амьдардаг байна. Ираны иргэншилтэй иргэд Лос-Анжелес, Нью-Йорк, Чикаго, Вашингтон зэрэг хотод саналаа өгч болох аж. Гэвч Америкийн иранчууд үнэн шударга сонгууль болно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэн багахан хэмжээний жагсаал хийж байна.
Харин Иранд урд өмнө байгаагүй сонгуулийн идэвх ажиглагдаж байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн онцолж байна. Эрх баригчид гурав дахь удаагаа санал тоолох цагийг уртасгасан юм. Цөмийн зэвсгээр байнга сүрдүүлж байдаг Иран улсын ерөнхийлөгч хэн болох нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ