1750 сонгогч саналаа өгөөд байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэд оролцож байгаа. Өчигдөр эхэлсэн ээнэ удаагийн сонгуулийн дүн өнөөдрийн 11.00 цагийн байдлаар нийтдээ 1750 сонгогч саналаа өгсөн байна.
Бээжинд 293 хүн бүртгүүлснээс 105, Сөүлд 1454 хүнээс 239, Токиод 173 хүнээс 34 хүн саналаа өгсөн байна. Мөн Москвад 35, Парист 18, Лондонд 45, Вашингтонд 114, Сан Францискод 34, Женевт 26, Улаан-Үдэд 154 саналаа өгрсөн байх жишээтэй.
Дашрамд дурдахад, Гадаад улсад суугаа Монгол Улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6478 сонгогч бүртгүүлсэн. УБЕГ салбар комиссуудаас ирүүлсэн бүртгэлийн жагсаалтыг иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгалт хийж, нягтлан шалган 6233 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулав. Үлдэж буй 240 гаруй иргэний нэр хаяг, регистрийн дугаар зөрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг зөрчлийн улмаас бүртгэлийн жагсаалтаас хасагдсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ