100 яруу найрагч 100 хайрын шүлэг уншина

img

Монголын Зохиолчдын Эвлэлийн дэргэдэх Залуу Зохиолчдын Нэгдэл, “Хязгааргүй дуулал” ТББ хамтран “Өргөн орчлонд хүн хайраар л дутаж болохгүй” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

Уг наадамд 100 яруу найрагч 100 хайрын шүлэг унших юм байна. Наадам энэ сарын 30-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд болох бөгөөд Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавъяат, Болор цомын эзэд болон залуу яруу найрагч, зохиолчид оролцох ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ