Санал тоолох машинд шалгалт хийжээ

img

Өнгөрсөн жил Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн будилаан гаргахгүйн тулд гадаадаас өндөр үнээр санал тоолох машин оруулж ирсэн. Гэвч зарим улс төрийн намууд машинаар тоолоод ч сонгогчдын санал удаан хугацааны дараа нэгтгэгдэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байгаа.

Тиймээс тэдгээр улс төрийн намууд хамтран санал тоолох машинд тестчилсэн шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтын талаар маргааш 12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэн дээр нэгдсэн мэдээлэл өгөх ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүмүүн:
Машин нэг талд үйлчлэх нь тодорхой. Бүх намын төлөөлөл зэрэгцэж суугаад тоолоход ямар ч асуудаөлгүй шүү дээ. Гэтэл заавал машинаар гээд муйхарлан зүтгээд байгаа нь бүхнийг хэлээд байна ш дээ. Машин бол хүний заавраар ажиллана. Тэр хүн нь хэн байх нь тодорхой шүү дээ. Тийм болохоор машинаар тоолсон сонгууль шударга явна гэж байхгүй ээ. УИХ-ийн сонгуулиар солонгосчууд хүртэл "манайд хэрэглэх гээд чадаагүй технологийг танайх хэрэглэж байна" гэж дооглож байсан биз дээ.
2013-06-17
монгол:
энэ БАТ ЭРДЭНИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ХҮМҮҮС БҮГД ЭНЭ ОЛОН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ИДСЭН ХҮМҮҮСИЙН АХАН ДҮҮСНЬ ЭСВЭЛ МӨНГӨ ТӨГРӨГНӨӨС НЬ АВСАН ХҮМҮҮС БАЙДАГ БАЙХАА АВИЛГАЛААС АНГИЖРУУЛЖ ЦАЛИН МӨНГИЙГ ЧИНЬ НЭМЭЭД ӨГЬЕ ГЭХЭД Л ТЭНЭГТЭХ ЮМ ДАА НААД ТЭР БУМААР НЬ ИДЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЧИНЬ ХАЖУУД БАЙДАГ ТЭДЭН ЮУ Ч ХЭЛДЭГГҮЙ ХҮН ЧИНЬ ЯАЖ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ВЭ ДЭЭ АВРАГЫН ОРОНД БАРАГ ЦОЛМОН НЬ ДЭЭР БИЗ
2013-06-16
МАН-ын ажиглагч:
Хэсгийн хороонд 4 машины дүнг 2 сонгуулиар тоолж байсан найдьартай юм билээ
2013-06-16
дэнзэн зөв бодож байна:
хэрвээ Бат-эрдэнэ гарахгүй бол ардчилсан нам хар машинаараа луйвар хийсэн гэж ойлгож болно баараггүй ..
2013-06-15
Зочин:
Санал тоолох машин үнэн тоолно. Харин МАНАН-ийн нөхдүүд гараар тоолохдоо будлиан хутгадааг байснаа хийх гэж янз бүрээр оролдож байна даа. Бид аль болох хүнээс хамааралгүй сонгуулийн системийг ашиглах хэрэгтэй.
2013-06-15
Дэнзэн:
Санал тоолох машин итгэх итгэл алга. гар тооллогыг сонгуулийн бүх хэсэгт хийж, гарсан дүнг нь харьцуулах хэрэгтэй. Даанч тийм боломжийг АН-ын нөлөөлөл байгаа цагт хийлгэхгүй байх л даа. тэгэхээр саналаа өгөх хэрэг байна уу, өгсөн ч өгөөгүй ч иргэдийн саналыг автоматаар 3 хувааж, Элбэгдоржийн санал Бат-эрдэнээс багахан илүү, Удвалд 3-5 орчим хувь саналыг хуваарилах замаар асуудал шийдвэрлэгдэнэ. Жирийн иргэний нүдээр харвал санал хуваагдсан мэт харагдуулна. Ийм л сонгууль болно. Үнэхээр шударга явагдсан тохиолдолд Бат-Эрдэнэ ялахаар байна.. Ер нь Монголын ард иргэд бид санал тоолох хар машиныг ялахын тулд дийлэнх олонхоороо Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж санал өгөх, эсвэл саналаа огт өгөхгүй байх хэрэгтэй. Миний бодол дүгнэлт ийм байна. Би аль ч намын харьяалалгүй иргэн.
2013-06-15