Д.Хаянхярваагийн хэргийг нэмэлт байцаалтад буцаажээ

img

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгогчдын сонгох эрхэнд халдсан гэх хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж үзээд, нэмж тодруулах зүйл бий гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-т нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Тэрбээр Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт өнгөрсөн 2012 онд нэр дэвшихдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан. Ингэхдээ Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж 330 мянга биш, дараа олгох 340 мянган төгрөгтэй хамтатган хүн бүрт 670 мянган төгрөг олгосон хэрэгт буруутган байгаа билээ. Түүнийг Улсын мөрдөн байцаах газар сэжигтнээр татаж, шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа.

Түүнийг Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд саад хийсэн хэрэгт буруутай болохыг УМБГ-аас мөрдөн байцаалтын явцад тогтоож хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм. Харин Нийслэлийн прокурорын газраас Д.Хаянхярваад үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгаж, хянах явцдаа нэмж тодруулах зүйл байна гэж үзэн хавтаст хэргийг УМБГ-т саяхан буцаасан байна. Д.Хаянхярваагийн сонгогчдын саналыг худалдаж авсан эсэхийг тогтоох энэхүү маргаант хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаар дахин хэсэг хугацаанд шалгагдах нь тодорхой болж байгаа бололтой.

Хэрэв Д.Хаянхярваа гишүүнийг буруутай болохыг хууль хяналтынхан нотолж, шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

conin:
yyneec bolood hen hohircon be.? hen ch hohiroogyi. Harin Darkhanchuud hojson . harin huuli zorchcon yy? gebel tiim Yagaad? conguuliin huuliin holbogdoh zaaltuudiig mon irgedin congoh erhed haldsan ni ynen.
2013-06-17
Дарханбаяр:
хүүш ээ наад хүнээс чинь Монгол улсаа эргүүлж авмаар бна болох уу ?? наадах чинь хүн газартай нь хамгий нь худалдаад авчихсийн биш үү
2013-06-17
enhee:
Дарханы толгой олия Хаянхярваа бие жижиг ч, бэлчээр том нөхөр шүү. Уснаас яаж хуурай гарахаа сайн мэднэ. Одоо АН ба МАН гэсэн нам дамнасан олигархиудын гар хөл болоод гүйгээд сонгогчдыг авилгадсан хэргээсээ мултарчих санаатай нөхөр даа!!!
2013-06-16
MANUUD:
Yerdoo l torgoood ongoroh yum uu. Ene chin odoo toriin mongoor humuust avilgal taraaj sanal hudaldaj avch garch irsen yum bn, zandalchlah zuil angiar shiitgeh yostoi yum bish uu?
2013-06-16
ИРГЭН:
ХОНГОРЫГ ХОРДУУЛСАН ХУЖААГИЙН ГАР ХӨЛ ,ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ НОВШ
2013-06-16
Билэгт:
Сонгуулийн тухай хуулийг зөрччихөөд л байгаа МАНгардаа уул нь УИХ гишүүнээс нь түдгэлзүүлэх зүйл ангийг бүрэн хангачихсан нөхөрдөө
2013-06-16
amarsanaa:
MUU gazariin betge
2013-06-16
Mana:
Harah tsarainii luivarchin
2013-06-16
ИРГЭН:
МАН БАС НЭГ ЛУЙВАРЧИН
2013-06-16
DCTFGT:
ERUUGIIN HEREG UILDSEN NI TODORHOI BAINA.ZUIL ANGI NI BURUU,YAL NI HONGON BAINA
2013-06-16
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-16
mongolhuu:
hongor hayanaa
2013-06-16